Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын сул ажлын байрны мэдээлэл

Айраг сумын эрүүл мэндий төвд-1 их эмч

Даланжаргалан сумын эрүүл мэндийн төвд-1 сувилагч, 2 их эмч

Иххэт сумын эрүүл мэндийн төвд-1 их эмч, 1 УАУ-ны бага эмч, 1 сувилагч

Хатанбулаг сумын эрүүл мэндийн төвд-НЭМ-ийн мэргэжилтэн-1, Багийн эмч-1, 1 эх баригч

Өргөн сумын эрүүл мэндийн төвд-1 их эмч

Сайхандулаан сумын эрүүл мэндийн төвд-1 их эмч

Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвд-1 их эмч, сувилагч-1

Борхойн наран өрхийн эрүүл мэндийн төвд-1 их эмч

Улаанбадрах сумын эрүүл мэндийн төвд-2 их эмч, 1 эх баригч

Мандах сумын эрүүл мэндийн төвд-1 их эмч, 1 эх баригч

Замын-Үүд нэгдсэн эмнэлэгт -2 сувилагч

Аймгийн нэгдсэн эмнэлэгт-4 сувилагч, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инеженер -1 

 

Тавигдах шаардлага

1. Хүний их эмч, бага эмч, эх баригч, сувилагч мэргэжилтэй 

2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй

3. Хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах 

4. Төрийн албаны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ зөрчил гаргаагүй байх 

5.  багаар ажиллах чадвартай 

Бүрдүүлэх материал

-Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар 

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар 

-Төрийн албан хаагчийн анкет

-Хувь хүний намтар 

Холбоо барих утас-

Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн 

Холбоо барих утас -91109920ь 7052-3911