Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
...Улсын гуравдугаар төв эмнэлгийн сул ажлын байрны мэдээлэл

Сүлжээ, Эмбеддэд систем хариуцсан инженер

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Эмнэлгийн сүлжээ, эмбеддэд систем, мэдээллийн технологийн техник хэрэгсэл, түүний системийн болон техникийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах зэргээр тасралтгүй ажиллагааг хангах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • 25-40 насны эрэгтэй
  • Сүлжээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Сүлжээний шийдэл гаргах, засвар үйлчилгээ, тохиргоо хийх чадвартай байх
  • Cisco, MikroTik, Ubiquiti зэрэг тоног төхөөрөмжүүд дээр тохируулга хийн ажиллах мэдлэг, чадвар, туршлагатай байх
  • Сүлжээний бүтэц зохион байгуулалтанд дүн шинжилгээ хийх
  • Цаг бүртгэл, хяналтын камер зэрэг эмбеддэд системүүдийг суурьлуулах, тохируулга хийх чадвартай байх;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Харилцаа, хандлага сайтай байх;
  • Шинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, санаачлагатай байх;
  • Ачаалал даах, хурдацтай ажиллах чадвартай;
  • Ажлын зохион байгуулалттай, нягт нямбай, хариуцлагатай;
  • Бие даасан, хараат бус шийдвэр гаргах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах.

 

CCNA, CCNP, MTCNA -ийн сертификаттай бол давуу тал болно.

 

Веб админ, график дизайны хариуцсан инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Эмнэлгийн цахим хуудас хөгжүүлэлт болон мэдээлэл баяжилт, үйл ажиллагааны эх бэлтгэл, график дизайн хариуцаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

           Вэб, график дизайны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

  • Бие даан веб, веб аппликейшн хөгжүүлэх мэдлэг, чадвартай
  • График дизайны Adobe master collection, CorelDraw зэрэг эх бэлтгэл, мультимедиа чиглэлийн програм хангамж дээр мэргэжлийн түвшинд ажилладаг.
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Харилцаа, хандлага сайтай байх;
  • Шинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, санаачлагатай байх;
  • Ачаалал даах, хурдацтай ажиллах чадвартай;
  • Ажлын зохион байгуулалттай, нягт нямбай, хариуцлагатай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах.

Хугацаа: 2019 оны 10 сарын 19-ыг хүртэл материал хүлээн авна.

Үйлчлэгч

Ажлын цэвэр орчин нөхцлийг бүрдүүлэн, цэвэрлэгээ үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой
  • Хувийн болон харилцааны соёлтой
  • Ажлын ачаалал даах чадвартаa
  • Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.

Хугацаа: 2019 оны 10 сарын 24-ыг хүртэл материал хүлээн авна.

 

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31 ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт

 

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 203 тоот өрөө 

Утасны дугаар: 7700-0316