Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
Улсын гуравдугаар төв эмнэлэгийн сул ажлын байрны мэдээлэл

1. Сүлжээ, Эмбеддэд систем хариуцсан инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Эмнэлгийн сүлжээ, эмбеддэд систем, мэдээллийн технологийн техник хэрэгсэл, түүний системийн болон техникийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, эвдрэл гэмтлийг оношлох, засварлах зэргээр тасралтгүй ажиллагааг хангах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • 25-40 насны эрэгтэй
  • Сүлжээний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Сүлжээний шийдэл гаргах, засвар үйлчилгээ, тохиргоо хийх чадвартай байх
  • Cisco, MikroTik, Ubiquiti зэрэг тоног төхөөрөмжүүд дээр тохируулга хийн ажиллах мэдлэг, чадвар, туршлагатай байх
  • Сүлжээний бүтэц зохион байгуулалтанд дүн шинжилгээ хийх
  • Цаг бүртгэл, хяналтын камер зэрэг эмбеддэд системүүдийг суурьлуулах, тохируулга хийх чадвартай байх;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Харилцаа, хандлага сайтай байх;
  • Шинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, санаачлагатай байх;
  • Ачаалал даах, хурдацтай ажиллах чадвартай;
  • Ажлын зохион байгуулалттай, нягт нямбай, хариуцлагатай;
  • Бие даасан, хараат бус шийдвэр гаргах чадвартай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах.

                   CCNA, CCNP, MTCNA -ийн сертификаттай бол давуу тал болно.

Хугацаа: 2019.09.04-20


2. Веб админ, график дизайны хариуцсан инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Эмнэлгийн цахим хуудас хөгжүүлэлт болон мэдээлэл баяжилт, үйл ажиллагааны эх бэлтгэл, график дизайн хариуцаж ажиллана.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Веб, график дизайны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Бие даан веб, веб аппликейшн хөгжүүлэх мэдлэг, чадвартай
  • График дизайны Adobe master collection, CorelDraw зэрэг эх бэлтгэл, мультимедиа чиглэлийн програм хангамж дээр мэргэжлийн түвшинд ажилладаг.
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Харилцаа, хандлага сайтай байх;
  • Шинийг эрэлхийлэгч, логик сэтгэлгээ сайтай, бүтээлч, санаачлагатай байх;
  • Ачаалал даах, хурдацтай ажиллах чадвартай;
  • Ажлын зохион байгуулалттай, нягт нямбай, хариуцлагатай;
  • Тогтвор суурьшилтай ажиллах.

Хугацаа: 2019.09.04-20

 

3. Ариутгагч  

Тавигдах шаардлага

Сувилагч мэргэжлээр төгссөн,

Ариутгалын курс төгссөн бол давуу тал болно.

Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй,

Хувийн зохион байгуулалттай, ёс зүй, харилцааны ур чадвартай,

Ажлын ачаалал даах чадвартай, ээлжинд болон дуудлагаар ажиллах боломжтой,

Бие даан болон багаар ажиллах ур чадвартай  санаачлагатай ажиллах,

Хугацаа: 2019.09.04-14

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31 ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт

 

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 203 тоот өрөө

Утасны дугаар: 7700-0316