Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
...Улсын гуравдугаар төв эмнэлгийн сул ажлын байрны мэдээлэл

ЦАХИМ БҮРТГЭЛИЙН АЖИЛТАН

 

Ажлын байрны чиг үүрэг

Эмнэлгийн бүртгэлийн программ хангамжаар эмнэлгийн тусламж үйлчилгээний анхан шатны цахим бүртгэлийн үйл ажиллагааг үйлчлүүлэгчдэд тэгш хүртээмжтэй, чирэгдэлгүй, соёлч боловсон, хөнгөн шуурхай, урьдчилан захиалгат хэлбэрээр үзүүлэх үйл ажиллагааг холбогдох тасаг нэгжийн удирдах албан тушаалтны удирдлага, хяналтан дор гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

 

  1. Компьютер цахим бүртгэлийн программуудыг төгс эзэмшиж үнэн зөв бичих чадвартай, программ хангамж дээрхи олон төрлийн үйлдлийг нэг дор хурдан шуурхай гүйцэтгэдэг байх
  2. Харилцааны өндөр ур чадвар сайтай, эрхэлсэн ажилдаа ёс зүйн зарчим нь эмнэлгийн нөхцөлд бүрэн нийцсэн
  3. Үйлчилгээний ажлын тодорхой туршлагатай
  4. Багаар ажиллах бүрэн чадвартай
  5. Эмнэлгийн техникийн мэргэжилтэн эсвэл мэдээлэл технилогийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн ажилтан мэргэжилтэй байвал давуу талтай.
  6. Ажлын гүйцэтгэл хариуцлага өндөртэй,

 

 

ТАНЫ ТУСЛАХ АЖИЛД АВНА

Гүйцэтгэх үүрэг:

Иргэд үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, өрөөний байршлыг зааж, туслах, шаардлагатай эмчилгээ үйлчилгээнд хүргэж өгөх, чиглүүлэх үйл ажиллагаа явуулна.

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага

- Туслах сувилагчийн мэргэжил эзэмшсэн
- Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
- Хэл ярианы хөгжил сайн, тайлбарлан ойлгуулах чадвартай
- Багаар хамтран ажиллах, дүн шинжилгээ хийх чадвартай
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага сайтай
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай

 

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл:
  • Төрийн албан хаагчийн анкет:
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

 

Материал хүлээн авах хугацаа: 2019.06.17-ны 16:00 цаг хүртэл

 

Байршил: П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 03 тоот өрөө  Сургалт хөгжил, хүний нөөцийн алба

 

Холбоо барих утас: 976-77000316