Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
...Улсын гуравдугаар төв эмнэлгийн сул ажлын байрны мэдээлэл

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Шинжилгээнд хэрэглэгдэх материалыг стандартын дагуу ариутгах
  • Шинжилгээнд хэрэглэгдсэн материалыг хүлээн авч, стандартын дагуу халдваргүйжүүлэх, устгах ажлыг гардан гүйцэтгэх
  • Аюултай, халдвартай хог хаягдлыг халдваргүйжүүлэх, тээвэрлэх , устгах ажлыг гардан гүйцэтгэх
  • Ашиглаж буй тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, техник ашиглалтын дэвтэрт тэмдэглэгээ хийх
  • Халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан осол эндэгдэлгүй ажиллах
  • Бусад тасаг нэгжүүдэд ариутгасан шил савыг түгээх

Холбогдох бүртгэл, маягтыг хөтлөх

Ажлын байранд тавигдах шаардлага

Сувилагч мэргэжлээр төгссөн,

Ариутгалын курс төгссөн үнэмлэхтэй,

Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан

Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах мэдлэгтэй

Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Ажлын ачаалал даах чадвартай, ээлжинд болон дуудлагаар ажиллах боломжтой

Бие даан болон багаар ажиллах ур чадвартай  санаачлагатай ажиллах

Ёс зүй, харилцааны ур чадвар сайтай,

Эрэгтэй бол давуу тал болно,

Нэмэлт мэдээлэл

Бүрдүүлэх материалыг бүрэн бөглөж авчрах

Бусад

БайршилУлаанбаатар хот, Баянгол дүүрэг
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
Цалин400,000 - 600,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а
Утасны дугаар77000316

Анкетын хугацаа

Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-06-10 хүртэл