Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ

1. Сэргээн засах эмчилгээний эмч

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
  • Сэргээн засах эмчилгээний эмчийн төрөлжсөн мэргэжил эзэмшсэн  
  • Тархины цус харвалт, зүрхний сэргээн засах эмчилгээний нарийн мэргэжил эзэмшсэн нь давуу тал болно
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Ачаалал даах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн маягт №1
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)

Материал хүлээн авах хугацаа:

  • 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 16:00 цаг хүртэл

 

2. Дүрс оношлогооны эмч

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
  • Дүрс оношилгооны эмчийн төрөлжсөн мэргэжил эзэмшсэн
  • Ангиограф/судсан дотуурхи оношилгоо, эмчилгээний эмчийн мэргэшил эзэмшсэн
  • Эмнэлзүйн практикт 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
  • Багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Ачаалал даах чадвартай

 Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Төрөлжсөн мэргэжлийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт;
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

Материал хүлээн авах хугацаа:

  • 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 16:00 цаг хүртэл

 

3.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн  ашиглалтын инженерээр техникийн их сургууль төгссөн
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай
  • Багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Ачаалал даах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
  • Гемодиализын техникчийн эсвэл инженерийн сургалтанд хамрагдсан бол давуу тал болно

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн маягт №1
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)
  • Шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын эсвэл суралцаж байсан сургуулийн тодорхойлолт (ёс зүй, харилцаа хандлагын талаар тодорхой бичнэ)

Материал хүлээн авах хугацаа:

  • 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16:00 цаг хүртэл

Байршил:

  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө,

             Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хүний нөөцийн алба

 

Холбоо барих утас

 70150205, 70150308