Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭЛЭЛ

 

  2019.01.15

Мэргэжил үндсэн болон төрөлжсөн, нарийн

Нэгжийн нэр

/Өрх, сум/

Тавигдах шаардлага

Тоо

1

Бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс

  1. Нийгмийн эрүүл мэнд судлалч
  2. НЭМ-ийн чиглэлээр мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан. Төрийн удирдлага, Эрүүл мэндийн удирдлага, Нийгмийн эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн.

1

2

Тогооч

Санхүү, аж ахуйн хэлтэс

  1. Мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  2. Үйлчилгээ болон нийтийн хоолны салбарт ажилласан туршлагатай байх.

1

3

Агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан /түр/

Орчны эрүүл мэндийн алба

  1. Эрүүл ахуйч, эпидемиологич, нийгмийн эрүүл мэнд судлалч
  2. НЭМ-ийн чиглэлээр мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн туршлагатай, орчны эрүүл мэндийн чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой. /Магистр зэрэгтэй бол сайн/

1

4

Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан

Орчны эрүүл мэндийн алба

  1. Эрүүл ахуйч, эпидемиологич, нийгмийн эрүүл мэнд судлалч
  2. НЭМ-ийн чиглэлээр мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн туршлагатай, орчны эрүүл мэндийн чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой. /Магистр зэрэгтэй бол сайн/

1

5

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан

Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх алба

  1. Хүний их эмч, Нийгмийн эрүүл мэнд судлалч мэргэжилтэй.
  2. Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, судалгааны ажилд оролцож байсан туршлагатай байх /Магистр зэрэгтэй бол сайн/

1

6

Эрсдлийн үнэлгээ хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан

Тархвар зүй, шуурхай удирдлагын алба

  1. Эрүүл ахуйч, эпидемиологич, нийгмийн эрүүл мэнд судлалч
  2. НЭМ-ийн чиглэлээр мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн туршлагатай,

    /Магистр зэрэгтэй бол сайн/

1

7

Хими, цацрагийн аюулгүй байдлын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан /түр/

Тархвар зүй, шуурхай удирдлагын алба

  1. Химич, физикч, цөмийн инженерчлэл-технологи мэргэжилтэй.
  2. Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан, судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай байх.

/Магистр зэрэгтэй бол сайн/

 

 

  1. Холбоо барих утас, Хаяг: Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Энхтайвны гудамж-17,  Утас: 11-458645, 99264429,
  2. Анкет авах сүүлийн огноо: 2019 оны 02 дугаар сарын 18-ны 16:00 цагт