Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД

ЛАБОРАТОРИЙН ИХ ЭМЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АЖИЛД АВНА.

 

Тавигдах шаардлага:

      Анагаах ухааны их, дээд сургууль төгссөн;

      Гематологи, биохимийн төрөлжсөн мэргэшлээр мэргэшсэн;

      Лабораторийн багаж, тоног төхөөрөмж, хэрэгсэл дээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

      “Лабораторийн эмч”-ийн мэргэжлийн зэрэг, Эрдмийн зэрэг, цол хамгаалсан бол давуу тал болно;

      Англи хэлний мэдлэгтэй /IBT TOFEL-н 75 ба түүнээс дээш, IELTS-н 5.0 ба түүнээс дээш оноотой байх/ эсвэл Орос хэлний зохих мэдлэгтэй;

      Мэргэжлийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл бичих чадвартай;

      Харилцааны соёлтой;

      Багаар ажиллах чадвартай;

      Удирдан манлайлах, зааж сургах чадвартай;

      Урлаг, спортын авъяастай; /урлагийн онцгой авъяас, спортын зэрэгтэй бол давуу тал болно/

      Хорт зуршилгүй байх;

Бүрдүүлэх материал:

      Ажилд орохыг хүссэн өргөдөл; /өөрийн гараар бичих/

      Төрийн албан хаагчийн анкет №1 /хар үзгэн балаар, өөрийн гараар бөглөх/

      Иргэний үнэмлэхний хуулбар;

      Гурван үеийн намтар; /өөрийн гараар бичих/

      Боловсролын гэрчилгээний хуулбар;

      Дипломны хуулбар;

      Мэргэшлийн дипломын хуулбар;

      Мэргэжлийн зэргийн үнэмлэхний хуулбар;

      Гадаад хэлний сургалтанд хамрагдсаныг нотлох диплом, сертификат, Тоfel, IELTS-нонооны сертификатын хуулбар;

      НДД-ийн хуулбар;

      Одоогоор ажиллаж байгаа бол ажил байдлын тодорхойлолт;

 

Бүрдүүлэхматериалыг СЭМҮТ-ийнХүнийнөөцийнхөгжлийналбандбуюу А блокийн 213 тоотөрөөндхүлээнавна.

Холбоо барих утас: 70150526, 99843212

 

Таныг найрсаг хамт олон, тав тухтай ажлын байр хүлээж байна.