Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

“Уламжлалт анагаах ухааны сувилагч”- ийн ажлын байранд урьж байна.

Тавигдах шаардлага:

  • Уламжлалт анагаах ухааны сувилагч мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль төгссөн
  • Сувилах эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй
  • Харилцаа, хандлагатай
  • Компьютерийн хэрэглээний мэдлэгтэй

Таны давуу тал:

  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Хэлний мэдлэг дундаас дээш түвшиний мэдлэгтэй
  • Спорт, урлагын авъяастай бол давуу тал болно.

Манай эмнэлгийн давуу тал:

  • Шууд үндсэн цалинд орж ажиллана
  • Гадаад сургалтанд хамрагдах
  • Мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх, төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэжлээр мэргэшихэд дэмжиж ажиллана.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн 1-р маягт  /3*4 цээж зураг- 2%/
  • Төгссөн их, дээд сургуулийн дипломын хуулбар  /Нотариатаар баталгаажуулах/
  • Сувилах эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар  /Нотариатаар баталгаажуулах/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил хүссэн өргөдөл

 

Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг УНТЭ-ийн Захиргааны 5 давхарт Хүний нөөц, хөгжлийн алба болон Сувилахуй эрхэлсэн албанд 2019.01.27 хүртэл хүлээн авна. Утас:11312496, 11323895, 99077063

 

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:

  1. Мэргэжлийн чиглэлээр ур чадварын шалгалт
  2. Англи хэл, компьютерийн мэдлэг үнэлэх тестийн  шалгалт
  3. Ярилцлагын шалгалт

 

УНТЭ-ИЙН ХҮНИЙ НӨӨЦ ХӨГЖЛИЙН АЛБА

СУВИЛАХУЙ ЭРХЭЛСЭН АЛБА

2018.01. 21