Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд нэгдэцгээе

“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд нэгдэцгээе

“Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах тухай” зургаан үндсэн чиглэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2011 онд батлан, гишүүн орнуудаа энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан бөгөөд Номхон далайн баруун бүсийн төвийн судалгаагаар улс орнуудад нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх цогц бодлого дутмаг, антибиотик эмийн хэрэглээ, нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслын хянах тогтолцоо үндэсний болон бүсийн түвшинд хомс, нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх хариу арга хэмжээ авах тогтолцоо эрүүл мэндийн байгууллагуудад сул байгааг онцолжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Антибиотикийг хэтрүүлэн, буруу хэрэглэхийг зогсооё. Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” Дэлхийн 7 хоногийг 2017 оны 11 дүгээр сарын 13-19-ний хооронд зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” 1 сая амлалт өгөх аянд та бүгдийг нэгдэхийг уриалж байна.

Тус линкээр:

https://pledge.antibioticawarenessweek.org/#2/-1.0/153.7