ХҮНИЙ ЭМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.
ХҮНИЙ ЭМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.
Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурал 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж тус төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн албанаас дараахь асуудлуудыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэв. Үүнд:
- Улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх үндэсний үйлдвэрийн эм болон эмийн түүхий эдийн бүртгэлийн асуудал;
- Үндэсний үйлдвэрийн эм - 19 нэр
- Үндэсний үйлдвэрийн уламжлалт эм - 49 нэр
- Эмийн түүхий эд - 10 нэр
- Улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх импортын эмийн бүртгэлийн асуудал;
- Түргэвчилсэн А бүртгэл - 8 нэр
- Түргэвчилсэн Б бүртгэл - 42 нэр
- Энгийн бүртгэл - 76 нэр
- Импортын уламжлалт эм - 2 нэр
- Дахин хэлэлцүүлэх эм - 5 нэр
- 81 нэрийн эм, эмийн түүхий эдийн бүртгэлийн хугацаа сунгалтын асуудал;
- 142 нэрийн эмийн бүртгэлд өөрчлөлт оруулах асуудал;
- Үйлдвэрлэгчийн хүсэлтээр 15 нэрийн эмийг улсын бүртгэлээс хасах асуудал.


