Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
“ЭМНЭЛГИЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БҮРТГЭЛ БА ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ

 “ЭМНЭЛГИЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН БҮРТГЭЛ БА ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ

Сүүлийн жилүүдэд орчин үеийн дэвшилтэт техник, технологи эрүүл мэндийн салбарт нэвтэрч, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангамж сайжирч байгаагын хирээр техникийн найдвартай, баталгаатай ажиллагааг хангахад удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт  чухал асуудлуудын нэг болоод байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр - 5 төслийн хүрээнд 2015 онд эмнэлгүүдийн удирдлага, инженер техникийн ажилчдын дунд техникийн чиглэлийн асуумж судалгаа явуулж сургалтын хэрэгцээ, сэдвийг тодорхойлсон. Судалгааны үр дүнд  эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, цахим бүртгэлийн чиглэлээр аймаг, нийслэлийн эмнэлгийн инженер, техникийн ажилтны мэдлэгийг дээшлүүлэх  сургалтын төлөвлөгөө, хичээлийг боловсруулаад байна.

Энэхүү боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу  аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, цахим бүртгэлийн ажлын үр дүн, чанарыг сайжруулах зорилго бүхий сургалтууд зохион байгуулагдаж эхлэж байгаа бөгөөд  “ЭМСХХ-5” төслийн санхүүжилтээр ЭМЯ, “ЭМСХХ-5” төсөл, ЭМХТ хамтран  2017 оны 10 –р сарын 18-20- ны хооронд ЭМХТ дээр “Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн бүртгэл ба засвар үйлчилгээ”  сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад  ЭМЯ, ЭМХТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, СЭМҮТ, ЗӨСҮТ, ГҮТ, ЭСҮТ, ХТС, АӨСҮТ, ЦССҮТ, НЭМГ, НМХГ, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан нийт 41 ажилтан хамрагдана.

Сургалтын сэдэв 8 үндсэн хэсгээс бүрдэнэ:

  • Эмнэлгийн техник, технологийн талаарх бодлогын баримт бичиг
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүртгэлийн систем
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийн сан
  • Хөрөнгийн төлөвлөлтийн систем
  • Хөрөнгийн төлөвлөлтийн системийн програм хангамжийн цэс
  • Хөрөнгийн төлөвлөлтийн системд өгөгдөл оруулах
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн урсгал зардал тооцох аргачлал
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний дадлагын ажил;

Сургалтыг зохион байгуулснаар эмнэлгийн техникийн засвар үйлчилгээ, цахим бүртгэл хөтлөлтийн ажлын үр дүн сайжирна гэж үзэж байна.