Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Тархины харвалттай тэмцэх аян эхэллээ.

Тархины харвалттай тэмцэх аян эхэллээ.

Жил бүр дэлхий дахинд 17 сая хүн  тархинд цус харваж, үүнээс 6,5 сая нь нас барж, 26 сая  хүмүүс харвалтаас тахир дутуу болдог байна. Харвах асуудал хэзээ ч хэнд ч хэдэн настайд ч тохиолдож болох учир та бидэнд бүгдэд хамаатай. Гагцхүү хэнд ямар эрсдэлт хүчин зүйл байгаагаас хамаарна. Тархины харвалт хэдий аюултай ч урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэл юм.

Дэлхий дахинаа тархины харвалт бууруулахын тулд  ДЭМБ -аас 2017 онд  тархины харвалтыг олон улсын өвчний мэдрэлийн өвчний ангилалд багтаан, урьдчилан сэргийлэлт, суртачилгаа мэдлэг олгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг чиг удирдлага болгосон байна.

Дэлхийн харвалтын байгуулгаас (WSO and WS Campaign, www.worldstrokecampaign.org  ) 2017 онд “Тархины цус харвалтаас сэргийлэх ямар  боломж танд байна вэ? “ уриан дор  тархины харвалтын эсрэг компанит ажлыг явуулахаар уриалж байна.

Монгол оронд  жилээс жилд тархинд цус харвах тохиолдол, нас баралтын тоо улам бүр нэмэгдэж, үхэлд хүргэх байдлаар хоёрдугаар байрыг эзлэн,  гэнэтийн үхлийн гол шалтгаан болж байгаа бөгөөд тархины харвалтын өвчлөл, тархалт, эрсдэлт хүчин зүйлээр  өндөр орны тоонд багтдаг.

Тархины харвалтын 90 хувь нь 10 эрсдэлт эрсдэлт хүчин зүйлээс хамаарсан байдаг байна. Монгол хүмүүсийн дунд тархины харвалтанд хүргэдэг эдгээр хүчин зүйлүүд болох өөх тос, давс, архи тамхины хэрэглээ өндөр байгаагийн зэрэгцээ жил ирэх тутам амьдралын буруу хэв маяг, стресс ихсэж, хөдөлгөөний хомсдол, бодисын солилцооны эмгэг өвчнүүд нэмэгдэж байгаа нь харвалт нэмэгдэх хүчин зүйл болж байгаа юм.

Монгол улсад Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн 10 сарын 29-нд тэмдэглэж ирсэн.

Энэ жилээс Эрүүл Мэндийн сайд, жил бүрийн 10 сарын сүүлийн 14 хоногт  тархины харвалттай тэмцэх аянт ажил зохион байгуулах  тушаал шийдвэр гаргасан.  Энэ ажлын хүрээнд иргэдийг өөрсдөөр нь харвалтын эрсдэлийн үнэлгээ хийх, харвалтын анхны шинж тэмдэг, харвалтын хор холбогдол,  урьдчилан сэргийлэх аргуудыг зааж өгөх, цусны даралтаа үзэх арга барилд сургах, аргачилал, гарын авлагаар хангах юм.