Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

Дараах ажлын байрыг нээлттэй  зарлаж  байна.

  1. 1.    Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн сувилагч-3

Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн сувилагчийн нарийн  мэргэжилтэй, сувилах үйл ажиллагаа эрхийн зөвшөөрөлтэй, тухайн мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, мэргэжлийн  зэрэгтэй  бол давуу тал болно.

  1. 2.    Хагалгааны сувилагч-2

Хагалгааны сувилагчийн нарийн  мэргэжилтэй, сувилах үйл ажиллагаа эрхийн зөвшөөрөлтэй, тухайн мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх, мэргэжлийн  зэрэгтэй  бол давуу тал болно.

  1. 3.    Ерөнхий мэргэжлийн сувилагч-3

Сувилахуйн бакалаврын болон дипломын зэрэгтэй төгссөн, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, ерөнхий сувилагчийн мэргэшилтэй, тухай мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан байх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  1. Хувийн зохион байгуулалт сайтай
  2. Багаар хамтран ажиллах
  3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах
  4. Байгууллагын болон хувийн нууцыг хадгалах
  5. Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  6. Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  7. Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай  ажиллах
  8. 35 хүртэлх насны

Сонирхсон иргэд  дараах материалыг  бүрдүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд  2017  оны 10 дугаар сарын 02-ны өдөр багтаан ирүүлнэ үү. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /1 маягт/
  • Төгссөн сургууль, дамжааны диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Наториатаар батлуулсан сувилах эрхийн зөвшөөрлийн хуулбар

Лавлах утас: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Хүний нөөцийн алба  99073783, 99011078