Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

            Монголд ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд МЭМАҮЭ-ийн холбооноос олон ажлуудыг зохион байгуулан хийж байгаагийн нэг томоохон ажил нь  Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоотой хамтран “БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 8 дугаар сарын 15-ны өдөр “Альфа” зочид буудалд зохион байгуулж байна. Хурлын нээлтэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Төрийн үйлчилгээний ОУ-ын байгууллага(PSI)-ын Токио дахь төвийн захирал Хиро Аоба, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

 

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд:

-       Төрийн үйлчилгээний Олон улсын байгууллага (PSI)

-       Эрүүл мэндийн яам

-       Эрүүл мэндийн хөгжлийн төв

-       Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо

-       Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо

-       Аймгийн ҮЭ-ийн холбоо, орон нутгийн ЭМБ-уудын ҮЭ-ийн хороод

-       Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль болон Дорноговь аймаг дахь салбар сургууль зэрэг байгууллагууд хамтран оролцож байна.

Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны нийслэл хот болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны харъяа эрүүл мэндийн болон төрийн албаны бусад гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн төлөөлөл нийт 80 орчим хүн хамрагдаж байна.