Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“Өвдөлтийн үеийн цогц менежмент” сэдэвт сургалт зохион байгуулагдах гэж байна.

УНТЭ-ийн Уламжлалт эмчилгээний тасгаас “Хил хязгааргүй зүүний эмч нар” олон улсын нийгэмлэгтэй хамтран “Өвдөлтийн үеийн цогц менежмент” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтаар уламжлалт анагаах ухаан, зүү эмчилгээ, НАДА протоколын аргаар өвдөлтийн үед авах арга хэмжээний талаар сургалт болох тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Сургалтад Америкийн нэгдсэн улсын Кантер эмнэлгийн эмч болон УНТЭ-ийн мэдээгүйжүүлэг, мэдрэл, уламжлалт анагаах ухааны эмч нар хичээл заана.

Сургалт 2017 оны 07 сарын 06-ны өдөр 10 цагаас УНТЭ-ийн 4 давхрын хурлын зааланд эхэлнэ. Сургалтад оролцогчдод 2 кредит олгоно.

Холбоо барих утас: 88086775, 99862040

Зохион байгуулагдах газар:  Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 4 давхрын хурлын заал

Зохион байгуулагдах хугацаа:  2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр

 

“Өвдөлтийн үеийн цогц менежмент”

Сургалтын өдрийн хөтөлбөр

 

Цаг

Хичээлийн сэдэв

Багшийн нэр

Сургалтын хэлбэр

Хугацаа
(мин)

10:00-10:20

Өвдөлтийн тухай ойлголт

 Л.Өнөрзаяа

Лекц

 

20

10:20-10:40

Уламжлалт анагаах ухаан европ анагаах ухааны холбосон ойлголт

Б.Энхзориг

      Лекц

 

 

20

10:50-11:10

Нурууны өвдөлтийг  сам соруул заслаар засч, цусны үр дүнг харьцуулсан үр дүн

Р.Мөнхжаргал

Лекц

 

20

11:20-12:20

The treatment of Trauma and addiction with the NADA acupuncture protocol

Ребеках Кантер

Лекц

 

60

Завсарлага 12:30-13:30

13:30-15:00

The treatment of Trauma and addiction with the NADA acupuncture protocol

Ребеках Кантер

 

Дадлага

Семинар

 

 

90

15:00-16:00

The treatment of pain with acupuncture

Ребеках Кантер

 

      Лекц

 

60

16:00-17:00

The treatment of pain with acupuncture

Ребеках Кантер

 

Дадлага

 

 

 

40

17:00-17:30

The treatment of pain with acupuncture

Ребеках Кантер

Семинар

 

30








 

2017 оны 07 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд Ребеках Кантер профессороос дадлага хичээл авах боломжтой ба дадлага хичээл авах хүсэлт цагийг 88086775, 99784443 утсаар авна.