Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Мэдээлэл хүргүүлэх тухай

          “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, 22.6 дах заалт, Эрүүл мэндийн сайдын 2011 оны  “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар батлах тухай” 278 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2012 оны “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай” 41 дүгээр тушаалын дагуу вакцин, оношлуурын бүртгэлийн үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газар зохион байгуулан ажиллах болсон.

           Улсын бүртгэлд бүртгүүлсэн вакцин, оношлуурын бүртгэлийн хугацаа дууссан, бүртгэлд өөрчлөлт орсон, шинээр улсын бүртгэлд бүртгүүлэх, вакцин, оношлуурыг импортлох, худалдах, ханган нийлүүлэх, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх асуудлаар тодруулга хийж байгаа тул 2012 оны 7 дугаар сарын 15-ны дотор Эмийн зохицуулалтын хэлтэст холбогдох мэдээллийг ирүүлнэ үү.

            Бүртгэлийн хугацаа дууссан бүтээгдэхүүнийг сунгахтай холбоотой материалаа дээр заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлээс хасах болно гэдгийг мэдэгдье.

Холбогдох мэдээллийг 70110892, 99025597 дугаарын утсаар лавлах буюу altanchimeg@doh.gov.mn хаягаар хүлээн авна.

          Хамтран ажилласанд талархал илэрхийлье.

 

ЭМИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН                                                                        ДЭД ДАРГА                                          М.УРАНЧИМЭГ