Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд Өрхийн эмч нарын оролцоо, чадвар чухал.

Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд Өрхийн эмч нарын оролцоо, чадвар чухал.

 

Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо өсөж байгаатай холбогдуулан ӨЭМТ-ийн эмч нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргах арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх арга хэмжээг цаг алдахгүй авч сурах мэдлэг чавдар эзэмшүүлэх, энэ талаар сургалтыг анхан шатлалын эмч нарт зайлшгүй хийх шаардлагатай байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн хөгжлийн төв Халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Энэ ажлын хүрээнд  Эрүүл мэндийн хөгжлийн төв,  Нийслэлийн эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн харьяа НЭМС-тай хамтран “Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэгийн судалгааны арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах сургалт”-ын хөтөлбөрийг боловсруулан ӨЭМТ-ийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг 6 дүүргийн ӨЭМТ-ийн дарга нар болон ӨЭМТ-ийн эмч нар, нийт 120 орчим эмч, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа. Уг сургалтад хамрагдснаар өрхийн эмч нар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх аргазүйд суралцан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргаж, бүртгэл мэдээлэл сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрэх анхан шатлалын тусламж үйлчилгээ сайжрах юм.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 Ингэснээр тухайн хүүхдэд эрт арга хэмжээ авч, оношлон, эмчилж улмаар насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байх, эрүүл саруул болоход нь туслах ач холбогдолтой юм.

Мөн дээрх үйл ажиллагааны  гүнзгийрүүлсэн сургалт болох  “Илрүүлгийн өгөгдөл, үр дүнг тооцох аргачлал” сургалтыг 2017 оны 04 сарын 05-ний өдөр зохион байгууллаа.