Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН

СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

1. Ажлын байрны нэр: Сувилагч 

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,
  • Ерөнхий сувилахуйн мэргэшилтэй.
  • Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

2. Ажлын байрны нэр: Эх барих эмэгтэйчүүдийн эмч

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй
  • Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай
  • Урьд ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

3. Ажлын байрны нэр: Хүүхдийн их эмч

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Нүдний эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Тухайн мэргэжлээрээ ажилласан туршлагатай

4. Ажлын байрны нэр:Лаборант  

Ажлын байрны тавигдах шаардлага:

  • Лабораторийн техникчээр төгссөн.
  • Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Ачаалал даах, багаар ажиллах, хөрвөн ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй.

5. Ажилд орох хүсэгчдийн бүрдүүлэх материал

  • Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх
  • Мэргэжлийн дипломны хуулбар
  • Мэргэжлийн зөвшөөрөл шаардлагатай мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Гурван үеийн түүх
  • Урьд ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

6. Материал хүлээн авах эхлэх дуусах хугацаа: 2017.04.01

7. Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв , Захиргааны байр 4 давхарт, 406 тоот, Хүний нөөцийн алба

8. Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас: Б.Энхтуул , 99994792, 70141406