Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлгийн судалгааны арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолц

Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэгийн судалгааны арга зүйд сургах,  бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах  СУРГАЛТ 

 

Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо өсөж байгаатай холбогдуулан ӨЭМТ-ийн эмч нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргах арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх арга хэмжээг цаг алдахгүй авч сурах мэдлэг чавдар эзэмшүүлэх, энэ талаар сургалтыг анхан шатлалын эмч нарт зайлшгүй хийх шаардлагатай байна.

ЭМХТ “Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэгийн судалгааны арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах сургалт”-ын хөтөлбөрийг боловсруулан ӨЭМТ-ийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад хамрагдснаар өрхийн эмч нар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх аргазүйд суралцан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргаж, бүртгэл мэдээлэл сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрэх анхан шатлалын тусламж үйлчилгээ сайжрах юм.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Сургалтыг  Эрүүл мэндийн хөгжлийн төв зохион байгуулж , дүүргүүдийн ӨЭМТ-ийн дарга нар 120 хүн  оролцож байна.