Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН  НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР 

1. Арьс, харшлын  эмч

Хүний их эмч мэргэжилтэй, арьсны өвчин судлал, харшлын чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжилээрээ 5 ба түүнээс дээш хугацаагаар тасралтгүй ажилласан, эрдмийн цолтой болон мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  1. Хувийн зохион байгуулалт сайтай
  2. Багаар хамтран ажиллах
  3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  4. Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  5. Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  6. Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  7. Шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт тодорхой хугацаагаар ажиллах боломжтой
  8. Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах
  9. 35 хүртэлх насны

2. Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албанд сургалтын мэргэжилтэн  

Баклавраас дээш боловсролтой, мэргэжилээрээ 2 ба түүнээс дээш хугацаагаар ажилласан, англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшиний мэдлэгтэй. Англи хэлний TOFEL-80-90, IELTS-5-6 оноотой, анаагаах ухааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн бол давуу  тал болно.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  1. Хувийн зохион байгуулалт сайтай
  2. Багаар хамтран ажиллах чадвартай
  3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  4. Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  5. Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  6. 35 хүртэлх насны

Сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд 2017 оны 03 дугаар сарын 31-нд багтаан ирүүлнэ үү. Үүнд:

-       Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /I маягт/

-       Төгссөн сургууль, дамжааны диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар

-       Иргэний үнэмлэхний хуулбар

-       Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл

-       Нотариатаар батлуулсан эмчлэх эрхийн зөвшөөрлийн хуулбар

Лавлах утас: Хүний нөөцийн алба 99073783, 99011078