Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

УНТЭ-ийн НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Ажлын байрны нэр:  Дүрс оношлогооны төвд техникч    

Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлага:

  • Дүрс оношлогооны техникч мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль төгссөн. Голч дүн 3-аас доошгүй.
  • Ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан тусгай шаардлагуудыг хангасан.
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага,туршлагатай 
  • Үйлчлүүлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах чадвартай байх
  • Мэргэжлийн сэтгүүл, хэвлэл ашиглах англи хэлний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Ёс зүй, харилцаа хандлага сайтай.
  • Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг байх
  • Олон нийтийн ажилд идэвх санаачлагатай, спорт урлагийн аяъяастай.

   Дээрх шаардлагыг бүрэн хангасан хүний материалыг Хүний нөөц, хөгжлийн албанд  2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүлээн авна. 

            Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн 1-р маягт
  2. Төгссөн сургуулийн диплом наториатоор батлуулсан.
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Мэргэжил эзэмшсэн болон дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар

            Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:

  1. Мэргэжлийн онолын болон дадлага шалгалт
  2. Ярилцлага
  3. Англи хэлний шалгалт
    1. Компьютерийн шалгалт 

Ажлын байрны нэр: Дүрс оношлогооны төвд цөмийн онош зүйн эмч

Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлага:

  • Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль төгссөн.
  • Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй. /Лиценз сунгаснаас хойш багц цагийг бүрэн биелүүлсэн./ 
  • Дотрын болон дүрс оношлогооны эмчийн мэргэжил эзэмшсэн. 
  • Цөмийн анагаах ухааны чиглэлээр сургалтанд хамрагдсан ба ажиллаж байсан туршлагатай.  
  • Ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан тусгай шаардлагуудыг хангасан.
  • Эмнэлзүйн практикт 3-5 жил ажилласан ажлын туршлагатай байх
  • Эмчлүүлэгч үйлчлүүлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах чадвартай байх
  • Англи хэлний TOЕIC  түвшин тогтоох шалгалт өгсөн. /Шалгалтын үнэлгээний хуудас/
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
  • ЭМБОСургалт явуулах чадвартай байх
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай.
  • Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг байх
  • Олон нийтийн ажилд идэвх санаачлагатай, спорт урлагийн аяъяастай.

   Дээрх шаардлагыг бүрэн хангасан хүний материалыг Хүний нөөц, хөгжлийн албанд  2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүлээн авна.  

            Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн 1-р маягт
  2. Төгссөн сургуулийн диплом, лицензийн хуулбар наториатоор батлуулсан.
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Мэргэжил эзэмшсэн болон дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:

  1. Мэргэжлийн онолын болон дадлага шалгалт
  2. Ярилцлага
  3. Англи хэлний шалгалт
  4. Компьютерийн шалгалт  

 

***

Ажлын байрны нэр: УНТЭ-ийн Дүрс оношлогооны төвд физикч инженер

Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлага:

  • Физикч – инженер мэргэжлээр их, дээд сургууль төгссөн.
  • Цөмийн анагаах ухааны чиглэлээр сургалтанд хамрагдаж байсан  
  • Ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан тусгай шаардлагуудыг хангасан.
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай 
  • Үйлчлүүлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах чадвартай байх
  • Мэргэжлийн сэтгүүл, хэвлэл ашиглах англи хэлний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Ёс зүй, харилцаа хандлага сайтай.
  • Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг байх
  • Олон нийтийн ажилд идэвх санаачлагатай, спорт урлагийн аяъяастай.

   Дээрх шаардлагыг бүрэн хангасан хүний материалыг Хүний нөөц, хөгжлийн албанд  2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүлээн авна. 

            Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн 1-р маягт
  2. Төгссөн сургуулийн диплом наториатоор батлуулсан.
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Мэргэжил эзэмшсэн болон дээшлүүлсэн гэрчилгээний хуулбар

            Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:

  1. Ярилцлага
  2. Англи хэлний шалгалт
  3. Компьютерийн шалгалт