Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.
“АШУҮИС-ийн Чадавхийг бэхжүүлэхТөслийн төгсгөлийн үнэлгээ" арга хэмжээ боллоо.

 

        “АШУҮИС-ийн Чадавхийг бэхжүүлэх Төсөл” нь  2015 - 2016 онуудад  2 жилийн турш АШУҮИС дээр Койка буюу БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд Монгол талаас  АШУҮИС,  ЭМХТ, Солонгос талаас Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургууль, Рафаэл Интернэйшнл байгууллага хамтран оролцсон. Төслийн хүрээнд  “АШУҮИС-ын багш нарын хэрэгцээ үнэлэх”  сургалтын хүрээнд тодорхойлсон  “Сорил боловсруулалт”, “Хөтөлбөрийн хөгжил”, “Эмнэлзүйн заах арга”, “Анагаах ухааны судалгаа”, “Сонгон шалгаруулалт”, “Байгууллагын соёл болон манлайлал” гэсэн 7  чиглэлээр АШУҮИС-ийн удирдах ажилтан, багш профессор, судлаачид, ЭМХТ-ийн мэргэжилтнүүдэд зориулан  цуврал сургалтуудыг зохион байгуулсан байна.  Мөн эмнэлзүйн сургалтад шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хандивлажээ.

ЭМХТ-ийн мэргэжилтнүүд уг төслийн “Сорил боловсруулалт”, “Сонгон шалгаруулалт”, “Байгууллагын соёл болон манлайлал” сургалтуудад оролцож, төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын уялдаа холбоог сайжруулах, резидэнт сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох, сургууль байгуулагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлуудаар  хичээл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэн илтгэл тавьж байсан билээ. 

 Энэхүү төсөл  амжилттай өндөрлөн дүгнэлт, үнэлгээгээ хийх арга хэмжээ 2 сарын 6-ны өдөр АШУҮИС дээр боллоо.