Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа.

Хүн амын дунд томуу, томуу төст өвчний тохиолдол ихсэж, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан гарсан Эрүүл мэндийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/185 дугаар “Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон сургалт эрхлэгч байгууллагуудын төлөөлөл оролцсон хамтарсан уулзалтыг 2017 оны 1 сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтаар дээрх тушаалын дагуу нийслэлийн харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж буй резидент эмч нарын ирц хангалтгүй байгаа болон  цаашид хуваарийн дагуу төлөвлөсөн хугацаанд хэрхэн үр дүнтэй ажиллуулах талаар хэлэлцэн, харилцан мэдээлэл солилцлоо.

Уулзалтын үр дүнд хамтарч ажиллаж буй байгууллагууд харилцан мэдээлэл солилцон, эргэх холбоо болон хяналтаа сайжруулж ажиллах, 1 дүгээр дамжааны резидент эмч нарыг хуваарийн дагуу тушаалд заасан хугацаагаа дуустал харин 2 дугаар дамжааны резидент эмч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах хуваарийг Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр баталгаажуулах, хуваарийн дагуу тухайн эрүүл мэндийн байгууллагад ажиллаагүй, сургалтад хамрагдаагүй резидент эмч нарт хариуцлага тооцох  зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахаар шийдвэрлээ.