Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
СОС Медика Монголиа Олон Улсын эмнэлгийн сул ажлын байрны мэдээлэл

СОС Медика Монголиа Олон Улсын эмнэлгийн  сул ажлын байрны мэдээлэл

 

Сул орон тоо

Гүйцэтгэх  ажлын чиглэл

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

Бүрдүүлэх материал:

 

 

 

 

 

 

 

 

Уурхайн эмч

Уурхайн эмч нь уурхайн ажилтануудад эмнэлгийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг хийх,  эмнэлгийн нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулах зэрэг ажлыг  гүйцэтгэнэ.

  1. Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй.
  2. Үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтанд хамрагдсан ба мэргэжлийн диплом, үнэмлэхтэй.  
  3.  Эмчлэх эрхийн  зөвшөөрөлтэй
  4. Мэргэжлээрээ 3-5 жил ажилласан
  5.  Англи хэлний зохих мэдлэгтэй
  6. Хэрэглээний программ, интернетийн орчин, дотоод сүлжээнд ажиллах ур чадвартай
  7. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ сахин ажиллах, хууль эрх зүйн мэдлэгтэй байх
  8. CV /зурагтай/
  9. Баклаврын  диплом, мэргэжлийн диплом, үнэмлэхний   хуулбар
  10. Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн  хуулбар
  11. Иргэний үнэмлэхний  хуулбар
  12. НДД,ЭМДД-ийн   хуулбар
  13. Ажлын газрын тодорхойлолт
  14. Бусад холбогдох бичиг баримт
 

 

 

 

 

 

 

 

Хөдөлгөөн засалч

 

Хөдөлгөөн заслын  чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

  1. Хөдөлгөөн засалч  мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн
  2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  3. Мэргэжлээрээ жил 3-5  ажилласан
  4. Англи хэлний зохих мэдлэгтэй
  5. CV /зурагтай/
  6. Дипломын ба мэргэжлийн үнэмлэхийн  хуулбар
  7. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  8. Иргэний үнэмлэхний хуулбар
  9. Ажлын газрын тодорхойлолт
  10. Бусад холбогдох бичиг баримт
 

Материал хүлээн авах  хугацаа:

  2017 оны 01 сарын 20 хүртэл хүлээн авна.

Материал хүлээн авах газар:

Баянзүрх дүүрэг, 7-р хороо, Их Тойруу 4а байр /хуучнаар Туул Жин Пан/

И-мэйл хаяг: admin@sosmedica.mn

                      human.resource@sosmedica.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг www.sosmedica.mn вэбсайтаас болон 11-464325/26/27/30 утсаар лавлана уу.

Жич: Шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.