Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮНДЭСНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ИЗОТОП ҮЙЛДВЭРЛЭХ ЦИКЛОТРОНЫ ТАСАГТ АЖИЛЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮНДЭСНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ИЗОТОП ҮЙЛДВЭРЛЭХ ЦИКЛОТРОНЫ ТАСАГТ АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР 

БНСУ-ын Засгийн Газрын Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (ЭЗХХАС)-гийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “МОН-8” төслийн хүрээнд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС)-гийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх Циклотроны тасагт ажиллах дараах 2 мэргэжилтнийг урт хугацааны сургалтад хамруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Ажлын байрны чиг үүрэг:

Солонгосын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнд Изотоп үйлдвэрлэх циклотроны тасгийн технологийн дамжлагыг удирдан явуулах урт хугацааны сургалтад хамрагдан, Эрүүл мэндийн яамтай 5 жилийн гэрээ байгуулж ажиллана.

Ерөнхий шаардлага:

Сонгон шалгаруулалтад материалаа ирүүлэх суралцагчид хими-технологи, эмийн үйлдвэрлэл, цацрагийн аюулгүй ажиллагаанд мэргэшсэн мөн Монгол Улсад мөрдөгддөг цацрагийн хамгаалалтын дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй байх шаардлагатай.   

1.  МЕНЕЖЕР

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг: Изотоп үйлдвэрлэх циклотроны тасгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллана.

Шаардлага:

  • Цөмийн оношилгооны туршлагатай эмч, биоанагаахын мэргэжилтэн, эдийн засагч. Мастер, Докторын зэрэгтэй бол давуу тал болно.
  • Дипломын голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  • Удирдан зохион байгуулах болон багаар ажиллах чадвартай (Эрүүл мэндийн салбарт удирдах ажил 3-аас доошгүй жил хийж байсан туршлагатай)
  • Монгол Улсын цөмийн энерги, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй

2. ЦАЦРАГИЙН ХИМИЧ (Цацраг идэвхт эм үйлдвэрлэлийн мэргэжилтэн): Ахлах мэргэжилтэн

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг: Цацраг идэвхт эм үйлдвэрлэх халуун цехэд изотоп үйлдвэрлэнэ.

 Шаардлага:

  • Химич, эм шинжлэгч эм зүйчээр мэргэшсэн, биоанагаахын мэргэжилтэн, цөмийн технологич мэргэжлээр баклаврын зэрэгтэй
  • Дипломын голч оноо 3.0 буюу түүнээс дээш
  • Салбартаа 5 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Шинэ зүйлийг хурдан тусган суралцах хийсвэр сэтгэлгээ хөгжсөн
  • Бүтээлч, гүйцэтгэл сайтай
  • Монгол Улсын цөмийн энерги, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартын талаар мэдлэгтэй
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй

Сонирхсон хүмүүс дараах материалыг Монгол, Англи хэл дээр ирүүлнэ. Үүнд:

-       Товч намтар

-       Диплом болон гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

-       Голч онооны үзүүлэлт /дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

-       Иргэний үнэмлэх болон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

-       Өмнөх ба одоо ажиллаж байгаа ажлын газрын эсвэл их сургуулийн багш, профессорын тодорхойлолт, холбоо барих утас болон и-мэйл хаягийн хамт

-       Мэргэжлийнхээ зорилго, чиглэлийг тодорхойлсон мөн цацрагийн аюулгүй ажиллагааны талаарх эсээ бичиж ирүүлэх (250 хүртэлх үгтэй)  

Зөвхөн шаардлага хангасан горилогчдоос тухайн ажил үүргийг гүйцэтгэх өвөрмөц тест авсны дараа сонгон шалгаруулалтын эцсийн шатанд Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан (СОУЭМС) болон Солонгосын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгээс Англи хэл дээр илтгэл тавиулж, ярилцлага авч шалгаруулна.

Материалыг 2017 оны 1-р сарын 6-ний 08:30-17:00 цагийн хооронд,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа аж ахуйн байр, Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн нэгж, Орчуулагч, сургалт хариуцсан ажилтан /А.Учралт/-д ирүүлнэ үү.

И-мэйл хаяг: uchralt@ndtc.mn Утас: 7015-9510