Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Яаралтай тусламжийн эмч нарын чадавхийг сайжруулах МОNRPE1733

Франц Монголын засгийн газрын хэлэлцээрийн дагуу Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Яаралтай тусламжийн эмч нарын чадавхийг сайжруулах МОNRPE1733 төсөл 2015 оын 5-р сарын 04-ны өдөр ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, төслийн сургалт зохион байгуулж буй Францын Пьерба Мари Кюригийн их сургууль, Парис YII Дидерогийн их сургуулийн багш профессорууд болон ГССҮТ-ийн захирал З.Мэндсайхан нарын үзэглэсэнээр төслийн үйл ажиллагаа эхэлсэн.

  1. Төсөл хэрэгжих хугацаа:2015-2017
  2. Төслийн хамрах хүрээ:ГССҮТ-ийн Мэс засал, Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээний эмч нар болон Аймаг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дээрх чиглэлийн эмч нар
  3. Төслийн зорилго:

1.Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх

2.Гэмтлийн мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний  эмч нарын чадавхийг сайжруулах

Уг төсөл нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв дээр 2 үндсэн үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд нийт 4 аппарат тоног төхөөрөмж суурилагдсан байна.

2015 -2017 онд  төслийн 2 дахь үе шатанд гэмтлийн эмч нарт зориулсан  10 цуврал сургалт ГССҮТ дээр явагдсан.

Дээрх цуврал сургалтуудаар гэмтлийн дэвшилтэт оношлогоо эмчилгээний талаар лекц унших, хамтран үзлэг оношилгоо эмчилгээ хийх ажлууд хийгдсэн бөгөөд орон нутгийн гэмтлийн эмч нарт мэдлэг, ур чадвар, хандлагаа сайжруулах боломж бүрдсэн юм.

ГССҮТ нь Монгол-Франц улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран 20 жилийн турш тасралтгүй эрүүл мэндийн олон төрлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.Монгол-францын Засгийн Газрын хөнгөлттэй зээлээр хэрэгжсэн ГССҮТөвийн “Яаралтай тусламж, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний чадавхыг сайжруулах “ төслийн сургалтын хаалтын үйл ажиллагаа 2016-10-14-ны өдрийн 10 цагт ГССҮТөвийн Хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү үйл ажиллагаанд ГССҮТөвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Б.Бат-Оргил, ЭМЯ-ны дэд сайд хатагтай Л.Бямбасүрэн, ЭМХТөвийн дарга ноён Ч.Бат-Эрдэнэ, Монгол дахь Францын элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга хатагтай Анни Биро, Төслийн удирдагч  Jacques Negre болон төслийн сургагч багш нар оролцон, нээж үг хэлж, сертификатаа амжилттай суралцаж төгссөн 140 эмчид гардууллаа. 2014-2016 оны хооронд хэрэгжсэн төслийн сургалтанд ГССҮТөвийн нарийн мэргэжлийн эмч нар болон хот, дүүрэг, хөдөө орон нутгийн гэмтэл согог заслын эмч, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмч нар нийт 15 шатны сургалтанд хамрагдсанаас хөдөө орон нутгийн 40 гаруй эмч нар гэрчилгээ гардан авлаа. Мөн төслийн багийн зүгээс  хамгийн сайн суралцсан 5 ахлах эмчийг сургагч багшаар бэлтгэхээр төлөвлөж байгаагаа Франц профессорууд мэдэгдээд байна.