Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Нээлттэй өдөр

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Нээлттэй өдөр

 ЭМХТ-ийн Нээлттэй хаалганы өдөр 2016.10.14-нд 10.00-16.00 цагин хооронд амжилттай болж өнгөрлөө. Тус өдрөөр нийт 20 хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирж байгууллагын талаар мэдээлэл авч сурвалжлага хийсэн ба эрүүл мэндийн салбарын болон иргэд нийт 400 орчим хүн ирж мэдээлэл авлаа. 

Нээлттэй хаалганы өдрөөр Эмчлэх эрхийн лицензийн болон резидентийн шалгалтын  бүртгэл хийгдэж эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэл, эрүүл мэндийн салбарын суурь судалгаа, эмчлэх эрхийн лицензийн болон мэргэжил эзэмшүүлэх ба дээшлүүлэх сургалтын талаар эмийн бүртгэл, эмийн зохистой хэрэглээний талаар мэдээллүүд өгч Телемедицинээр хөдөө орон нутагтай холбогдон, эмнэлгийн тоног төхөөрөмжинд шалгалт тохируулга хийж үзүүллээ.

Түүнчлэн ЭМХТ-өөс зохин байгуулдаг сургалтуудын талаар мэдээлэл өгч лицензийн шалгалтын Сорилын номыг гэрээр олгох үйлчилгээ үзүүлж Анагаах ухааны номын сангийн үнэмлэх 80 орчим хүнд нээлээ.