Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Шилэн мэдээлэл

ЭМ сайдын санаачлагаар  хэрэгжүүлж буй "Шилэн мэдээлэл" төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарыг нээлттэй ил тод болгох зорилгоор төв эмнэлэг тусгай  мэргэжлийн төвүүдэд хэрэгжүүлж буй туршлага тэр дундаа УНТЭ-гийн туршлагыг хуваалцах уулзалтыг ЭМХТ, УНТЭ хамтран зохион байгууллаа. Уг уулзалтад төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн чанарын албаны дарга нар, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд оролцож уулзалтын үеэр танилцуулсан сайн туршлагуудаас өөрсөдийн эмнэлгүүдэд нэн даруй нэвтрүүлэн үйлчлүүлэгчдэд ээлтэй ил тод эмнэлэг болох асуудалд онцгойлон анхаарч ажиллахаар тохиролцон санал солилцлоо.

 ЭМХТ дээр авдаг эмч нарын эмчлэх эрхийн шалгалтыг шилэн болгож байгаа бөгөөд шалгалт өгч байгаа явцыг иргэд шалгалтын өрөөний гадна байрлуулсан дэлгэцээр шууд хянах төдийгүй тус төвийн вэб хуудсаар дамжуулан хаанаас ч хянах боломжтой болж байгаа юм.

Харин УНТЭ үйлчлүүлэгчдийн амбулаторийн үзлэгийг шилэн болгож хэн хэзээ үзүүлэхийг нийтэд нээлттэй болгосон төдийгүй мэс засал, яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн тухай мэдээллийг ар гэртнь шуурхай мэдээлэх дүрсээ харж ярих технологийг нэвтрүүлээд байна.

 Мөн Хүрээ амаржих газрын хувьд төрөх өрөөнд төрөх гэж байгаа болон сая төрсөн ээж ар гэрийхэнтэйгээ дүрсээ харан ярьж биеийн байдлаа мэдэгдэх хүүхдээ харуулах боломжийг бүрдүүлээд байна.

Цаашид эрүүл мэндийн салбар иргэдэд нээлттэй ил тод өөрөөр хэлбэл "Шилэн" болохоор хамтдаа нэгдэн бие биенийхээ болон олон улсын туршлагыг судлан үр дүнтэйг нь авч хэрэгжүүлэхээс гадна өөрсөдөө санаачлан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Видео үзэх:

1. Шилэн эмнэлэг - 103-УНТЭ

2. Шилэн эмнэлэг - эмхт - хүрээ амаржих