Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Амилуулах лавшруулсан тусламжийн сургалт

Амилуулах лавшруулсан тусламжийн сургалт

Сүүлийн жилүүдэд манай орны эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал сайжирсаар байгаа хэдий ч орон нутаг дахь эмнэлгийн тусламж үйлчилгээ харилцан адилгүй байгаа түүнчлэн өвчлөлийн бүтэц өөрчлөгдөж халдварт бус өвчин, осол гэмтэл нэмэгдэж байна. Мөн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо нь боловсронгуй болоогүй гэх мэт асуудлууд тулгарч байна.

Манай оронд ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага нь анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилго тавин эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төсөл нь нэн түрүүнд сайжруулах шаардлагатай байгаа яаралтай тусламж болон холбогдох чиглэлүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах тал дээр түлхүү анхааран ажиллаж байна.  

ЭМЯ, ЭМХТ, эмнэлгийн байгууллагуудтай хамтран яаралтай тусламжийн чиглэлээр зохион байгуулагддаг сургалтын талаар судлаж, хэлэлцсэний үр дүнд амь насанд аюултай эрсдэлд орсон өвчтөний биеийн байдалд үнэлгээ өгөх, амилуулах лавшруулсан тусламжийн арга техникийг эзэмшүүлэх (Advanced Assessment for Life Support - AALS) сургалт зохион байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүнтэй холбогдуулан Япон улсад зохион байгуулагддаг  AALS  сургалтаас үлгэр жишээ аван сургалтын хөтөлбөр боловсруулж, нарийн ажилбар гүйцэтгэх боломжтой манекин ашиглан сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь Монгол улсад эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг сайжруулахад хувь нэмэр оруулахаас гадна, тухайн мэргэжлийн эмч мэргэжилтэнд чиглэгдэн зохион байгуулагдах юм. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний чадавхи сайжирснаар Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний түвшинд ахиц гарна гэж үзэж байна.

Тус сургалтад  Улаанбаатар хотын төв болон тусгай мэргэжлийн төвийн нийт 8 эмч хамрагдах юм.  2016 оны 9 сарын 27,28-нд 2 өдрийн сургалт,  29-нд  нэг өдрийн сургалт  ЭМХТ-ийн хурлын зааланд зохин байгуулагдана.  Сургалтаар амь насанд аюултай эрсдэлд орсон өвчтөний биеийн байдалд үнэлгээ өгөх, амилуулах лавшруулсан тусламжийн тухай мэдлэг, яаралтай тусламжийн анхан шатны тусламжийн тухай мэдлэг, арга техник, яаралтай тусламжийн үед авах голлох арга хэмжээг эзэмших юм. Түүнчлэн

Яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнд тусламж үзүүлэх чин сэтгэлтэй, Монгол улсын эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээнд хувь нэмэр оруулах хандлагыг төлөвшүүлэх зорилготой сургалт зохин байгуулагдаж байна.