Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1041 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1263 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 205 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 126 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 515 тохиолдол буюу 61.1 хувь нь эрэгтэй, 6690 буюу 38.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

Байгууллагын нэр, хаяг

Ажлын байрны нэр

Ажлын байранд тавигдах шаардлага

1

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Бөөр судлалын эмч

  • Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
  • Бөөр судлалын эмчийн мэргэжил эзэмшсэн
  • Эмнэлзүйн практикт 1-ээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
  • Багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  • Ачаалал даах чадвартай

2

Мэс заслын эмч

  • Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
  • Мэс заслын эмчийн мэргэжил эзэмшсэн
  • Эмнэлзүйн практикт 1 дээш жил ажилласан ажлын туршлагатай байх
  • Эмчийн багаар ажиллах чадвартай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Ачаалал даах чадвартай

 

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл

 

Материал хүлээн авах  хугацаа:

2016 оны 08 сарын 30-наас

2016 оны 09 сарын 15-ны өдрийн   16:00 цаг хүртэл

 

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг дугаар:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө,

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүний нөөцийн алба

 

Сонгон шалгаруулалтад орохыг хүсч, материал өгсөн эмчээс хэлний болон мэргэжлийн шалгалт авна

Холбоо  барих  утас:

Хүний нөөцийн алба  70150205

                            70150308