САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2014-07-31   Дугаар: 254   Улаанбаатар хот


Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай

Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 2014.07.31 Дугаар 254 Улаанбаатар хот Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1. Багц цаг биелүүлсэн эмнэлгийн мэргэжилтний (745) нэрсийг нэгдүгээр, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шалгалтанд тэнцсэн эмнэлгийн мэргэжилтний (1570) нэрсийг хоёрдугаар, зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлж нөхөн олгосон эмнэлгийн мэргэжилтний (2) нэрсийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай” 212 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 565 дугаарт бичигдсэн сувилагч Ноостын Ягаандолгорын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний МС0011538 сери, 0011538 дугаарыг энэ тушаалын дөрөвдүгээр хавсралтанд зааснаар залруулан бичиж олгосугай. 3. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтад дурьдсан 284 их эмчид 2 жилийн, 2033 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд 5 жилийн хугацаагаар энэхүү тушаал гарсан өдрөөс эхлэн тус тус олгосугай. 4. Хавсралтын дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөр бичиж, баталгаажуулан олгохыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал (Ч.Бат-Эрдэнэ)–д даалгасугай. САЙД Н.УДВАЛ



Эрүүл мэндийн сайд                              Н.Удвал




CLICK HERE TO DOWNLOAD