САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2014-08-05   Дугаар: 259   Улаанбаатар хот


Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай

Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал 2014.08.05 Дугаар 259 Улаанбаатар хот Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох тухай Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1. Багц цаг биелүүлсэн (683) эмнэлгийн мэргэжилтний нэрсийг нэгдүгээр, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох шалгалтанд тэнцсэн (161) эмнэлгийн мэргэжилтний нэрсийг хоёрдугаар, зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлж нөхөн олгосон (3) эмнэлгийн мэргэжилтний нэрсийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай. 2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтад дурьдсан 55 их эмчид 2 жилийн, 792 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд 5 жилийн хугацаагаар энэхүү тушаал гарсан өдрөөс эхлэн тус тус олгосугай. 3. Хавсралтын дагуу мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөр бичиж, баталгаажуулан олгохыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал (Ч.Бат-Эрдэнэ)–д даалгасугай. 4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяа)-д даалгасугай. САЙД Н.УДВАЛ



Эрүүл мэндийн сайд                              Н.Удвал




CLICK HERE TO DOWNLOAD