Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Хэлтэс, төвүүдийн үйл ажиллагааг суртачлах ажлын хүрээнд ЭМСХ-ээс 2012 оны 5-р сарын 17-нд “Төрөлт, нас баралтыг кодлох зарчим” Австралийн зөвлөх мэргэжилтний сургалтад Төвийн бүсийн аймаг,Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүдийн мэдээллийн мэргэжилтнүүдийг хамрууллаа.

Манай улс халдварт өвчинтэй тэмцэх, түүнээс сэргийлэх ажилд онцгой анхаарч олон талт арга хэмжээ авсны нэг болох Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж иргэдийн дархлаажуулалтанд хамрагдалт  нэмэгдсний  үр дүнд цагаан цэцэг,  халдварт саа өвчнийг устгасан бөгөөд сахуу, татран, хөхүүл ханиад өвчин сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй, улаанбурхан, В вируст гепатитын өвчлөл тууштай буурч байгаа билээ.

ЗГХА-ЭМГ-ын хэлтэс, төвүүдийг сурталчлах ажлын хүрээнд Эрүүл мэндийн статистикийн хэлтсээс дараах ажлуудыг хийлээ. Үүнд:

Бодит мэдээлэл, оновчтой шийдэл уриан дор мэдээ, мэдээллийн үнэн бодит байдлыг хангах, мэдээллийн чанарыг хэрхэн сайжруулах талаар ЭМЯ-наас тусгай зөвшөөрөл авсан Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн мэргэжилтэн, статистикч эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч сургалт зохион байгууллаа. Сургалтаар Монгол улсын статистикийн хууль, Эрүүл мэндийн сайдын тушаал, дүрэм, журам, анхан шатны бүртгэлийн маягт хөтлөлт, программ хангамжийн талаар баримжаа олгов. 

2012 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн зөвшөөрлийн шалгалтад орсон эмнэлгийн мэргэжилтний дүн