Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

2013 оны 2 дугаар сарын 10-наас 2 дугаар сарын 13-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 592 эх амаржиж, 591 нярай амьд төрсөн байна. Амьгүй төрөлтийн 3 тохиолдол бүртгэгдсэнээс Дундговь аймаг 1, Улаанбаатар хотод 2 тохиолдол тус тус бүртгэгджээ. Эхийн эндэгдлийн 2 тохиолдол бүртгэгдсэнээс Ховд аймаг, Нийслэлийн 1-р амаржих газарт тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын эрүүл мэндийн төвд  түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглах зорилгоор туулах чадвар сайтай FORD RANGERS маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал сар шинийн баяр “Цагаан сар”-ыг угтан зарим аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдлагуудтай видео хурал хийж баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй болон бэлэн байдлыг хангаж ажиллахыг захилаа. Аймгуудаас холбогдож тулгамдаж буй асуудлаа танилцуулахад, Дундговь аймгийн нийт нутгаар цас ихээр унасан, мөнЦагаандэлгэр сумын эрүүл мэндинй төвд автомашин яаралтай хэрэгтэй байгааг тус аймгийн ЭМГ-ын дарга дуулгалаа.

Дэлгэр сайхан сэтгэлтэй

Дээл бүсэн гоёлтой

Дэлхий тэнийм баясгалантай

Дээдэс нялхаст бэлэгтэй

Хоймортоо нарны бурхадтай

Хажуудаа насны бурхантай

Эрүүл  энх  саруул  сайхан

Эрч дүүрэн сэтгэл тївшин

Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.