Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас чадвар, зүрх сэтгэлээ  зориулан ажиллаж байгаа Монгол улсын эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсад та бүхэндээ Эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хуулийн 33.1 дэх заалтыг үндэслэн Хүүхдийн ахуйн осол гэмтлийн талаар МСС-ны материал хэвлүүлэх ажилд доорх нөхцлийн дагуу үнийн саналаа 2012 он 8 дүгээр сарын 11-ны  дотор ирүүлнэ үү. 

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг – Эрүүл Мэндийн Газар нь Монголын Мянганы сорилтын сангийн  Эрүүл мэндийн төсөлтэй   2012-2013 онд хамтран ажиллах гэрээг  байгуулсан ба  уг гэрээний хүрээнд нийлүүлэгдэж буй мэдээлэл, програм хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх Ёслолын ажиллагаа 2012 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ЗГХА-ЭМГ-ын хурлын зааланд болов.

1. 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдөр баталсан Эрүүл мэндийн тухай хуулиар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрлийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан эрүүл мэндийн зарим байгууллагын нэрийг дор дурдсанаар өөрчилсүгэй: