Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

2012 оны 12 дугаар сарын 29 нөөс 2013 оны 1 дүгээр сарын 01ны шинэ жилийн баярын амралтын 4 өдрүүдэд нийт 635 эх амаржиж, 634  нярай амьд төрсөн байна. Баянхонгор аймаг, ЭХЭМҮТөвд   амьгүй төрөлтийн 1 тохиолдол тус тус  бүртгэгдсэн байна.

Эрүүл мэндийн дэд сайд болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс 2012.12.18-ны өдөр телемедицин суурилуулсан аймгийн Эрүүл мэндийн газруудтай интернэтээр холбогдож аймгуудын өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл авлаа.

Байгууллагын хөгжих, үр ашгаа нэмэгдүүлэх, хүчтэй өрсөлдөгч байх арга замыг тодорхойлох үйл ажиллагаагбайгууллагын оношилгоо гэдэг. 

 “Оношилгоо” гэдэг үг нь грекээр “diagnostikos” буюу “dia”=“нэвт”, “gnosis”=“танин мэдэх” гэсэн утгатай, анагаах ухаанаас үүдэлтэй нэр томъёо бөгөөд оношлогооны мөн чанар нь хүний бие махбодийн байдалд үнэлгээ өгч, өвчин эмгэгийг илрүүлэн, эмчлэн эрүүлжүүлэх арга замтай ижил үйл явц юм.

Шинэчлэлийн засгийн газрын  “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  Эрүүл мэндийн сайдын 375 дугаар тушаалд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох,  дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд тэдний дотоод нөөц бололцоонд нь тулгуурлан дүүргийн хүн амд осол гэмтэл, хавдар, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг 2013 оны 1 дүгээр улиралд багтаан эхлүүлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт, дүүргүүдэд ажиллах мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, сургах ажлыг  2012 оны 12 дугаар сард эхлэн зохион байгуулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд даалгасан юм.