Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн сайд Н.Удвал сар шинийн баяр “Цагаан сар”-ыг угтан зарим аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдлагуудтай видео хурал хийж баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй болон бэлэн байдлыг хангаж ажиллахыг захилаа. Аймгуудаас холбогдож тулгамдаж буй асуудлаа танилцуулахад, Дундговь аймгийн нийт нутгаар цас ихээр унасан, мөнЦагаандэлгэр сумын эрүүл мэндинй төвд автомашин яаралтай хэрэгтэй байгааг тус аймгийн ЭМГ-ын дарга дуулгалаа.

Дэлгэр сайхан сэтгэлтэй

Дээл бүсэн гоёлтой

Дэлхий тэнийм баясгалантай

Дээдэс нялхаст бэлэгтэй

Хоймортоо нарны бурхадтай

Хажуудаа насны бурхантай

Эрүүл  энх  саруул  сайхан

Эрч дүүрэн сэтгэл тївшин

Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой.

 Гамшиг, онцгой байдлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчдад ажлын байран дээр бие биендээ амилуулах суурь тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор Эмнэлгийн Яаралтай, Түргэн Тусламжийн Сүлжээ Зохицуулалтын Алба,  УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч нартай хамтран ЭМХТ-ийн ажилчидад зориулж “Амилуулах тусламж” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2013 оны 1-р сарын 31-нд байгууллага дээрээ зохион байгууллаа.