Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Сүхбаатар дүүргийн засаг даргын 2013 оны 04 сарын 15-ны өдрийн 158 дугаар “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 04 дүгээр сарын 20-ны Бямба гарагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж байгууллагынхаа эзэмшлийн талбай, хашааг цэвэрлэлээ.Энэхүү ажилд идэвхтэй оролцсон нийт ажилчиддаа талархал илэрхийлье.

ЭМЯ-наас Эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг өнөөдөр Сүхбаатарын талбай дээр зохион байгууллаа.

Өдөрлөг өглөөний 10:00 цагт эхэлсэн бөгөөд ЭМЯ-ны ажилтнууд, яамны харьяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн газрын удирдлага, албан хаагчид өөрсдийн ажлын байрнаас алхаж Сүхбаатарын талбай дээр ирсэн бөгөөд идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар сурталчилсан юм.

ШАЛГАЛТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН 2-Р БАЙРАНД 4-Р САРЫН 18, 19-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

 

ШАЛГАЛТАНД ИРЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛИЙГ АВЧИРНА УУ.

  • ШАЛГАЛТАНД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
  • ШАЛГАЛТЫН ТӨЛБӨР
  • ДИПЛОМ /ЭХ ХУВИАРАА/
  • ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ /ЭХ ХУВИАРАА/
  • ХАРАНДАА, БАЛЛУУР

 

 БҮРТГЭЛ ШАЛГАЛТ ЭХЛЭХЭЭС 1 ЦАГИЙН ӨМНӨ ЭХЛЭНЭ.

БИЧИГ БАРИМТАА ЭХ ХУВИАР НЬ АВЧИРААГҮЙ БОЛОН БҮРТГЭЛЭЭС ХОЦОРСОН ТОХИОЛДОЛД

 5-Р САРЫН ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

 

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН АЛБА

 2013 ОНЫ 04-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН РЕЗИДЕНТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТАНД ОРОЛЦОГЧИД ДҮНГЭЭ ҮЗНЭ ҮҮ