Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

             Монгол Улсын Тамхины хяналтын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 36 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олон хуулийг сурталчлах, тамхигүй хамт олон болох төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү ажлын хүрээнд 2013 оны 03 сарын 01-ний өдөр дараах арга хэмжээг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр 2013.03.02-03-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн БОЭТ, Эрүүл мэндийн газарт ажиллалаа.

2 сарын 25ны Даваа гаригт Нийслэлийн ЗДТГ, болон НИТХ-ын санхүүжилтээр нийслэлийн хэмжээнд орон гэргүй тэнэмэл хэлбэрээр амьдардаг хүмүүсийг цуглууж эрүүл мэндийн үзлэгт хамруулсан юм. Манай байгууллагаас нүүдлийн рентген оношлогооны машинаар радиологич эмч Б.Гантөмөр, жолооч Б.Батдэлгэр нар оролцож ажиллаа.

Их  эмч, эмнэлгийн бусад дээд мэргэжилтэн

                төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх /6 сараас-1 жил/

               дээшлүүлэх /3 сар/

 Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн

           төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх /3 сар/

           дээшлүүлэх /1 сар/-ын сургалтыг 2013 оны 03-р сарын 06-ныг дуустал бүртгэнэ.

Төрөлжсөн мэргэжлээр мэрэгшүүлэх  сургалтанд элсэгчид тавих шалгуур, бүрдүүлэх материал

Шалгуур: Үндсэн мэргэшил эзэмшүүлэх сургалтаар эзэмшсэн мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан  байна.