Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

2015 онд  Анагаахын боловсрол олгох их, дээд сургууль төгсөгчдөөс авсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын ерөнхий мэргэжлийн асуулт, хууль эрх зүй,  ёс зүй, нийгмийн эрүүлийн асуултын хүнд хөнгөний зэрэг, харьцааг үндэслэн шалгалтын босго оноог 90 болгож бууруулан тооцохоор Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, шалгалтын комисс шийдвэрлэлээ. 

Шалгалтын нэгдсэн дүнг Эрүүл мэндийн хөжглийн төвийн цахим хуудсанд байршуулахаас гадна харъяа сургуулиуд хүргүүлнэ. 

Шалгалтын босго оноонд хүрээгүй төгсөгчид Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд хандан шалгалтын зарлал харан, хуваарийн дагуу бүртгүүлэн шалгалтаа өгнө үү.

ЭМС-ийн сайд Г.Шийлэгдамба ЭМХТ дээр хүрэлцэн ирж  Удирдах ажилтны сургагч багш бэлтгэх сургалтын явцтай танилцаж, сургалтад сууж байгаа төв болон тусгай мэргэжлийн эмнэлгүүдийн удирдлагууд,  аймаг, нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзан цаг үеийн байдлаар мэдээлэл хийж санал солилцлоо.

Эрүүл мэндийн салбарын хөгжилд удирдах ажилтны мэдлэг, ур чадвар болон туршлага нэн чухал юм. ЭМХТ нь 1996 оноос эхлэн эрүл мэндийн удирдлагын мэргэжил олгох болон богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж ирсэн.

Дархан-Уул аймгийн мэргэжилтүүдийн зөвшөөрлийн шалгалтын дүн

2015.6.18-ны өдрийн шалгалтын дүн