Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

2015-2016 оны үндсэн мэргэжлийн сургалтын элсэлтийн шалгалтанд 70 буюу түүнээс дээш оноо авч тэнцсэн  төрийн сангийн зардлаар суралцах эмч нарыг  2015 оны 9 сарын 30, 10 сарын 1 – нд байгууллага болон хувийн зардлаар суралцах эмч нарыг 10 сарын 2-нд хяналтын тооны дагуу бүрдүүлсэн материалыг хянан сургалт эрхлэгч байгууллагуудад хуваарилах тул ЭМХТ-н 101 тоотод ирнэ үү. 

Бүрдүүлэх материал:

  1. Суралцахыг хүссэн хувь хүний өргөдөл
  2. Иргэний үнэмлэх /эх хувь, хуулбар/
  3. Анагаах ухааны бакалаврын дипломын хуулбар /нотариатаар баталгаажсан/
  4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажсан/
  5. Захиалагч эрүүл мэндийн байгууллагын суралцуулах тухай албан  бичиг.
  6. Ажлын товч тайлан /баталгаажуулсан байх/
  7. Төрийн зардлаар суралцах бол төрийн санхүүжилтээр суралцагчтай хийх гэрээ 3% /загварын дагуу/, байгууллагын болон хувийн зардлаар суралцах бол захиалагч байгуулагатай хийсэн гэрээ
  8. Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /нотариатаар баталгаажсан-нүүр /зурагтай/, татвар төлсөн, ажилд авсан тушаалын бичилттэй хуудсууд/

ЗАРЛАЛ 

2015.10.01-ны өдөр доорхи шалгалтанд тэнцсэн мэргэжилтэн тухайн хуваарилагдсан Сургалт эрхлэх байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэнтэй очиж уулзаж бүртгэл хийгдэнэ. Томилолт нэрсийг нэгдсэн журмаар СЭБ-д өгнө. Сургалтанд тэнцсэн мэргэжилтнүүд бүрдүүлэх материалын жагсаалтаар 9-р сарын 30, 10 дугаар сурын 1,2 хүртэл ЭМХТ-ийн 101 тоотод хүлээн  авна  

СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАНД ШАЛГАЛТ ӨГСӨН МЭРГЭЖИЛТНИЙ НЭРС, ДҮН

2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ДЭЭД МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН

Шалгалтанд тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэн 2015.09.30-ны өдөр ЭМХТ-ийн 1-р байрны 102 тоотод бүрдүүлсэн материалаа шалгуулж, шаардлага хангасан элсэгч сургалтад хамрагдах болохыг анхаарна уу.

 Шалгалтын дүн /2015.9./

  • Үндсэн мэргэшлийн төгсөлтийн шалгалтын дүн
  • Хөвсгөл аймаг
  • Сэлэнгэ аймаг
  • 2015.9.18 өдрийн эмч нарын цаасан шалгалын дүн