Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:

 1 дүгээр сарын 11-нээс 1 дүгээр сарын 18-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 74604 хүн амбулаторийн үзлэгт хамрагдсаны 4422 тохиолдол буюу нийт үзлэгийн  5.9%-ийг  эзэлж байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 0.5%,  өнгөрсөн оны мөн үеэс 3.2%-иар тус тус  буурсан үзүүлэлттэй байна. Багахангай дүүрэгт 9.4%, Баянгол дүүрэгт 7.5% буюу хамгийн өндөр хувийг эзэлж байна.

Монгол улсын хэмжээнд:
Хордлогын мэдээ:

1 дүгээр сарын 4-өөс 11 хүртэл ХЯТТ-д нийт 16 хүн хандсаны 13 нь угаарын хийн хордлогын улмаас, 1 нь химийн бодисын, 2 нь  эмийн бодисын хордлогын улмаас хандаж, тусламж үйлчилгээ авсан байна.

Эх сурвалж: ХЯТТ

Францын Санте Сюд ТББ-ын үнэлээч Майкал Рулета ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнийн урилгаар тус төвийн ажилтнуудад  “Үнэлгээний аргачлал”  сэдвээр хичээл заалаа. Тэрбээр Архангай аймгийн хүн амд үзүүлэх эх хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулахад чиглэсэн  “ Эсэн мэнд амаржихуй” төслийн эцсийн хөндлөнгийн үнэлгээг хийжээ. Олон улсын үнэлгээ хийхэд бие даасан гурван зарчим байдаг байна.