Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ  ЦААСАН ШАЛГАЛТАНД ОРСОН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НЭРС 2016 оны 1 сарын 26 өдөр

Монгол улсын яаралтай  болон түргэн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, Санал бодлоо солилцох энэхүү ажил хэрэгч уулзалтын зорилго нь Монгол улсын яаралтай тусламжийн түвшинд гарч буй хэрэгцээ шаардлага, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хамтран оновчтой тодорхойлоход оршино.Цаашлаад Монгол улсын хүн амд үзүүлэх яаралтай тусламжид чиглэсэн хөтөлбөр ийг олон талт оролцооны зарчимд тулгуурлан боловсруулахад энэхүү уулзалт чиглэж байна.

Томуугийн цар тахлын бэлэн байдал эрсдэлийн үеийн харилцаа холбооны чадавхийг бэхжүүлэх теле сургалт



БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжийн сургалтыг “Хувэй” компанитай хамтран "Switch Training", "IPPBX Training", "Queuing System Training" сургалтуудыг тус тус зохион байгууллаа.