Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ОБЕГ,  Нийслэлийн онцгой байдлын газраас “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага,  нийслэлд гамшгаас хамгаалах дадлагын дуут дохиог  шалгах үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нийт ажилтан, албан хаагчид гамшгийн үеийн бэлэн байдлын сургуулилт хийлээ. Энэхүү ажиллагааны үеэр дуут дохиог сонсон өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, байгууллагын онцгой байдлын штабын дохионы дагуу байгууламжийг орхин аюулгүй газарт гарах сургуулилтийг амжилттай хийлээ.  

Монгол улсын хэмжээнд:
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
     Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 83767 хүн хамрагдсаны 6599 тохиолдол нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон нь нийт үзлэгийн  7.9%-ийг  эзэлж байна.
    Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 2%-иар  нэмэгджээ.
     Нийт өвчлөгсдийн  82.8%-ийг  0-9  насны хүүхдүүд  эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1729 дуудлага ирүүлсний 918 тохиолдол буюу 53.1% нь ТТТӨ  гэж оношлогджээ.
    ТТТӨ нь Баянгол дүүрэгт 11.7%, Багануур дүүрэгт 11.6%,  Налайх дүүрэгт 9.6%-ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.


Эх сурвалж: НЭМГ