Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 3 сарын байдлаар 18 235 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 321 төрөлтөөр буюу 1.7 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 18 352 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 319 хүүхдээр буюу 1.7 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 9284 буюу 50.6 хувь нь хүү, 9068 буюу 49.4 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 3 сарын байдлаар эхийн эндэгдлийн 4 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.8 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 5.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 3 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 268 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 тохиолдолоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 3 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 317 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.3 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 тохиолдолоор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 3 сарын байдлаар нас баралтын 4304 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 38 тохиолдолоор буурсан байна. Нийт нас баралтын 2613 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 1691 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 3 сарын байдлаар 23 төрлийн халдварт өвчний 10 155 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 31.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 565 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ОХУ-ын Иркутск хотын Анагаах ухааны их сургуультай эмч мэргэжилтэнг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах гэрээ байгуулан ажиллаж байна. Сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сонгон шалгаруулалтад урьж байна.

МОНГОЛ УЛСАД:

Газар хөдлөлт:

Баянхонгор аймгийн Баацагаан сумаас зүүн урд зүгт 15 км-ийн зайд “Нарийн гол” 03 дугаар сарын 18-ны өдрийн 14:09:54 цагт 4.0 магнитудын; Говь-Алтай аймгийн Алтай сумаас зүүн урд зүгт 180 км-ийн зайд 03 дугаар сарын 18-ны өдрийн 19:35:34 цагт 3.5 магнитудын; Өмнөговь аймгийн Булган сумаас баруун хойт зүгт 49 км-ийн зайд Дэн багийн “Хайрхан эрэг” гэдэг газарт 3 дугаар сарын 18-ны өдрийн 19:44:34 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай тус тус мэдээлжээ.

Газар хөдлөлт болсон газруудад учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Томуу, томуу төст өвчин, улсын хэмжээнд:
Улсын хэмжээнд 10 дугаар долоо хоногт нийт 162971 хүн амбулаториор үйлчлүүлсний 14,347 (8.8%) нь томуу томуу төст өвчтэй гэж оношлогдож, 10,000 хүн амд 48.8 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн 7 хоногоос буурчээ.
ХӨСҮТ-д 138 сорьц хүлээн авч шинжлэхэд нийт 21 (15,2%) сорьцонд томуугийн В вирүсийн ген, сорьцуудаас түүвэрлэн сонгосон 32 (23,1) сорьцод шинжилгээ хийхэд 8 (25%) сорьцонд хүний метапневмовирүс, 6 (18%) сорьцод респиратор-синцитиаль вирүс, 3 (9%) сорьцод риновирүс, 2 (6%) сорьцод бокавирүсийн ген тус тус тодорхойлогдлоо.


Эх сурвалж: ХӨСҮТ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЦААСАН ШАЛГАЛТАНД ОРСОН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НЭРС, ДҮН/2016.03.15/