Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Газар хөдлөлт:

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 92 км-т 2 дугаар сарын 13-ны өдрийн 22:00 цагт 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж, учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

 

2016 оны 02 сарын 04-ний сувилахуйн онолын давтан шалгалтын  дүн 

Монгол улсын хэмжээнд:
ХӨ-ний ЭСХАХ-ний мэдээ:
    Өнгөрсөн 7 хоногийн нийт хамшинж, сэжигтэй тохиолдлын 78.3% нь Улаанбаатар хотоос мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2%-иар их байна.
     Цочмог цусархаг суулгалтын хамшинж сүүлийн 3 долоо хоног дараалан өсөөд байгаа бөгөөд олон жилийн дунджаас өндөр байна. Нийт цочмог цусархаг суулгалтын хамшинжийн 91% нь Улаанбаатар хотын дүүргүүдээс мэдээлэгдсэн байна.
    Цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж өмнөх долоо хоногоос өссөн байгаа бөгөөд 11 аймаг, 6-н дүүргээс мэдээлэгджээ.


Эх сурвалж: ХӨСҮТ

ЗИКА ВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?