Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАНД ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

Төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэжлийн сургалтанд элсэгчдийн шалгалт: 2016 оны 04 сарын 19

Хаана:  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2-р байранд 10 цагаас

Элсэгчдээс( Сувилагч, тусгай мэргэжилтэн) дараах мэргэжлийн чиглэлээр шалгалт авна. 

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙР

МОНГОЛ УЛСАД:

Хоолны хордлогот халдвар:

Худалдаа хөгжлийн банкны 13 ажилтан үхрийн өвчүү хувааж идсэн ба 10 хүнд (77%) нь дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, гурав нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Тандалт судалгаа болон лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

МОНГОЛ УЛСАД:

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол:

Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны 8-р баг Ар Жаргалант гэдэг газарт нутагладаг, малчин, 48 настай эрэгтэйгээс цуглуулсан сорьцод ийлдэс судлал, нян судлалын шинжилгээгээр тарваган тахлын үүсгэгч илрээгүй тул онош үгүйсгэв.

Эх сурвалж: ЗӨСҮТ