Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар 11 752 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 төрөлтөөр буюу 1.6 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд 11 825 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 192 хүүхдээр буюу 1.6 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 6021 буюу 50.9 хувь нь хүү, 5804 буюу 49.1 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 17.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 192 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.4-оор өссөн үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 230 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 19.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны эхний 2 сарын байдлаар нас баралтын 2931 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 75 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 1787 тохиолдол буюу 61.0 хувь нь эрэгтэй, 1144 буюу 39.0 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 21 төрлийн 6591 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 20.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 589 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

ОБЕГ,  Нийслэлийн онцгой байдлын газраас “Газар хөдлөлтийн гамшгийн үед авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт дадлага,  нийслэлд гамшгаас хамгаалах дадлагын дуут дохиог  шалгах үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нийт ажилтан, албан хаагчид гамшгийн үеийн бэлэн байдлын сургуулилт хийлээ. Энэхүү ажиллагааны үеэр дуут дохиог сонсон өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, байгууллагын онцгой байдлын штабын дохионы дагуу байгууламжийг орхин аюулгүй газарт гарах сургуулилтийг амжилттай хийлээ.  

Монгол улсын хэмжээнд:
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
     Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 83767 хүн хамрагдсаны 6599 тохиолдол нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон нь нийт үзлэгийн  7.9%-ийг  эзэлж байна.
    Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8%-иар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 2%-иар  нэмэгджээ.
     Нийт өвчлөгсдийн  82.8%-ийг  0-9  насны хүүхдүүд  эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1729 дуудлага ирүүлсний 918 тохиолдол буюу 53.1% нь ТТТӨ  гэж оношлогджээ.
    ТТТӨ нь Баянгол дүүрэгт 11.7%, Багануур дүүрэгт 11.6%,  Налайх дүүрэгт 9.6%-ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.


Эх сурвалж: НЭМГ