Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Томуу, томуу төст өвчин, улсын хэмжээнд:
Улсын хэмжээнд 10 дугаар долоо хоногт нийт 162971 хүн амбулаториор үйлчлүүлсний 14,347 (8.8%) нь томуу томуу төст өвчтэй гэж оношлогдож, 10,000 хүн амд 48.8 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн 7 хоногоос буурчээ.
ХӨСҮТ-д 138 сорьц хүлээн авч шинжлэхэд нийт 21 (15,2%) сорьцонд томуугийн В вирүсийн ген, сорьцуудаас түүвэрлэн сонгосон 32 (23,1) сорьцод шинжилгээ хийхэд 8 (25%) сорьцонд хүний метапневмовирүс, 6 (18%) сорьцод респиратор-синцитиаль вирүс, 3 (9%) сорьцод риновирүс, 2 (6%) сорьцод бокавирүсийн ген тус тус тодорхойлогдлоо.


Эх сурвалж: ХӨСҮТ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЦААСАН ШАЛГАЛТАНД ОРСОН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НЭРС, ДҮН/2016.03.15/

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ухаалаг хэрэглээ-соёлтой үйлчилгээ” өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМХТ-ийн албадууд идэвхтэй оролцож өөрийн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд хүргэв.               

Иргэдэд антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, “Антибиотикийн талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” зорилгоор брошур, гарын авлага, зурагт хуудас тарааж мэдээлэл өгөв.

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний мэдээ:
    2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 9611 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 1890 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
    3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 398 хүн хандсаны 334 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 63 нь хэвтэж, 215 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.
    Улаанбурхан өвчний улмаас нийт 400 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 16 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт байгаа ба 0-8 сартай 14, 9 ба 11 сартай хүүхэд 2 байна. 


Эх сурвалж: ХӨСҮТ